Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Подоляк Ерөнхийлөгч В.Зеленскийг хаана байгаа талаар асуусан асуултад хариулахаас татгалзсан талаар ТАСС мэдээлэв.
ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин өмнө нь Дээд Радын депутатуудын хэлснээр Зеленский Украиныг орхин Польшид байгаа гэж мэдэгджээ. Хоёрдугаар сарын 26-нд Володин “Зеленский дагалдан яваа хүмүүсийн хамт 2-р сарын 25-нд нийслэл Киевээс гарч Львов руу явсан хэмээн бичиж байсан юм. Түүний хэлснээр, Украины удирдагч неонацистуудын хамгаалалтад орсон байна.
Тэр өдрийн өглөө В.Зеленский Киевийн Банкова гудамжинд оффисынхоо ойролцоо олон нийтэд хандан видео бичлэг хийж, улмаар Украины нийслэлд байгаа гэдгээ баталсан юм. Гэсэн хэдий ч Володины хэлснээр Украины Ерөнхийлөгчийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн видео бичлэгүүдийг урьдчилан бичсэн гэж үзэж байна.
Эх сурвалж:GAZETA