АНУ-ын Агаарын цэргийн хүчний судалгааны лаборатори сарны эргэн тойронд эргүүл хийх хиймэл дагуул бүтээх гэнэ. Тус лабораторийн мэргэжилтнүүд ийм төхөөрөмжийн тухай ойлголт бүхий видео бичлэгийг YouTube сайтад байрлуулсан нь цэргийнхэн геостационар тойрог замаас гадуур, сар хүртэлх бусад орны туршилтыг ажиглахыг хүсч байгааг харууллаа гэж Ars Technica бичжээ.
АНУ-ын арми өмнө нь үйл ажиллагааны бүсээ өргөтгөх тухай ярьж байсан бол одоо төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх тодорхой алхмуудыг эхлүүлээд байна. Магадгүй хүчирхэг дурангаар тоноглогдсон хиймэл дагуулыг сарны тойрог замд хөөргөхөөр төлөвлөж байж магадгүй байна.
Агаарын цэргийн хүчний судалгааны лаборатори хиймэл дагуулыг Cislunar Highway Patrol System буюу товчоор CHPS гэж нэрлэжээ. Судалгааны лаборатори энэ системд тавигдах шаардлагаа 3-р сарын 21-нд гаргаж, долдугаар сард холбогдох тендерийн ялагчийг зарлахаар төлөвлөж байгаа аж. CHPS хөтөлбөрийг Сансрын хөлгүүдийн удирдлагын Майкл Лопез удирдах юм байна.