АН-аас өчигдөр Орос, Украины асуудлаар мэдэгдэл гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, иргэд АН-ынханд дотоод зөрчлөө намжаах шаардлага тавьж эхэлсэн юм. Энэ талаар О.Цогтгэрэлийн толгойлдог АН-ынхан өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ тайлбар өглөө.
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Ган-Очир: Орос, Украины асуудалтай холбоотой мэдэгдлийг М.Тулгат, О.Цогтгэрэл нарын толгойлсон хоёр тал хоёулаа гаргасан. Украинд өрнөж байгаа асуудлыг өнөөдөр монголчууд сошиал медиагаар хүлээн авч, хамт амьсгалж байна. Хөрштэй холбоотой дайн дажин гэрт болж байгаа юм шиг өрнөж байгаа учраас хүн болгон соргогоор хүлээж аваад хоёр талын байр суурьтай маргаж байх шиг байна.
АН бол төрийн эрх барьдаг үндэсний хоёр том намын нэгний хувьд дур зоргоороо мэдэгдэл гаргаагүй. Та бүхэн харж байгаа бол АН-ын даргаараа, бид бүхний батламжилсан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон УИХ-ын дарга ч хоорондоо ярьсан байгаа.
Ер нь хоёр талын байр суурь явж байгааг та бүхэн харж байгаа байх. Үүнийг олон улс өөрөө бас харж байгаа. Нэг байр суурь нь өөрөө Монголын төр Оросыг дэмжээд байгаа юм шиг мэдээ явсан нь газын дамжуулах хийн хоолойн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Оросын талыг дэмжиж байна гэсэн нэг талын мэдээ явсан.
Тэгэнгүүт Олон улсын байгууллагууд, дэлхийн байгууллагууд яах вэ. Нөгөө хүний эрхийг хамгаалдаг ардчилсан улс чинь яагаад том орон буурай орон руугаа дайрахаар дэмжээд байгаа юм бэ гэдэг асуудал гарна.
Гэтэл хүний эрхийг хамгаалдаг, хүн төвтэй ардчилсан соёлыг даван туулна гэсэн үзэл баримтлалтай АН дайн дажныг эсэргүүцэж байна. Энэ бол хүн төрөлхтний эсрэг үйлдэл юм аа гээд нэг талдаа мэдэгдэл гаргаж байна. Тэгээд зөвхөн мэдэгдэл гаргахаар, тэр мэдэгдлийг АН зоргоороо мэдэгдэл гаргадаг юм биш.
Ийм эмзэг цаг үед улс төрийн намууд аль аль нь өөр өөрсдийн байр суурийг гаргаж, ардчилсан үзэл байгаа гэдгийг харуулж байгаа юм хэмээн мэдэгдэв.
2 comments
Хуцдаг халтрууд шүү!!!
Ийм л малнууд толгой дээр сандаалаад байна даа