Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээр Беларусь улсад эхэлсэн тухай РИА Новости агентлагийн сурвалжлагч мэдээлэв.Москваг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Төрийн Думын Олон улсын хорооны тэргүүн Леонид Слуцкий, Беларусь дахь ОХУ-ын Элчин сайд Борис Грызлов нар төлөөлж байна.
Мөн уулзалтад гурван талт холбоо барих бүлэг Андрей Костин Киевээс ирсэн байна. Талууд өмнөх өдөр нь уулзахаар тохиролцсон бөгөөд ОХУ-ын төлөөлөгчид Беларусь улсад хүрэлцэн ирж, Киевийн төлөөлөгчдийг 15:00 цаг хүртэл хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
Уулзалт Украины хилийн ойролцоох Припять голын эрэг орчимд болж байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс яг уулзах газрыг нэрлээгүй байна. Украины тал нэн даруй гал зогсоож, Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг шаардана гэж Зеленскийн ажлын албаныхан мэдээлжээ.