2022-02-28 18:241min00

Оросын цэргүүд Украины Запорожьегийн атомын цахилгаан станцад хяналтаа тогтоолоо

03

Оросын цэргүүд Украины Запорожьегийн атомын цахилгаан станцын нутаг дэвсгэрт хяналтаа тогтоож, хамгаалалтад авсан тухай БХЯ-ны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгджээ.

Одоогийн байдлаар атомын цахилгаан станцын ажилтнууд объектын үйлчилгээ, цацраг идэвхийг хянах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Цацрагийн түвшин хэвийн байгаа гэж Конашенков онцолжээ.

Эх сурвалж: Osnmedia