Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын эсрэг олон улсын шүүхэд гомдол гаргасан тухай ТАСС мэдээлэв. “Орос улс түрэмгийллээ зөвтгөхийн тулд геноцидын үзэл баримтлалыг ашиглаж байгаагийнхаа төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж Украины Ерөнхийлөгч мэдэгджээ.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлд Оросыг байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг үүрэг болгоно гэдэгт Киев найдаж байгаа талаар дурдсан байна. Мөн Украины тал шүүх хурлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхийг шаардаж байна.
Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй ярилцаж, ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд санал өгөх эрхгүй үлдээх хэрэгтэй хэмээн мэдэгджээ.