2022-02-27 11:511min00

Монголын паралимпын баг урд хөршийг зорилоо

274872180_1705188013160110_3940565735322743508_n

“Бээжин 2022” өвлийн паралимпын наадамд оролцох Монголын баг бүрэлдэхүүн өнөөдөр хилийн дээс алхлаа. Паралимпын гүйлтийн цанын төрөлд манай улсаас дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор Б.Ганболд, Ц.Дашдорж нар өрсөлдөнө. Харин уулын цанын төрөлд дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлага дор Б.Цэрэнпунцаг уралдах юм. Тэднээс Б.Ганболд “Сочи-2014”, “Пёнчан-2018” паралимпын наадамд уралдсан туршлагатай бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпын цасан замд хурд сорих гэж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй