Дэлхийн хамгийн том процессор үйлдвэрлэгч Intel болон AMD компаниуд Орост процессор нийлүүлэхээ зогсоожээ

2022-02-27 11:50
02

Америкийн Intel болон AMD компаниуд Орост процессор нийлүүлэхээ зогсоожээ. Дэлхийн хамгийн том процессор үйлдвэрлэгч Intel болон AMD компаниуд бүтээгдэхүүнээ Орос руу нийлүүлэхээ зогсоож байгаа талаар AMD-ийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзсан байна.

2-р сарын 25-нд BIS Оросын үйлдвэрүүдэд технологийн бүтээгдэхүүний экспортод тавьсан шинэ хязгаарлалтуудын дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлсэн бөгөөд Америкийн компаниуд электроник, компьютер, авионик, сансрын үйлдвэрлэлийн эд анги гэх мэт BIS-ийн хяналтанд байдаг бүтээгдэхүүнийг Орос руу экспортлохын тулд АНУ-ын эрх баригчдаас лиценз авах шаардлагатай болж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй