Жо Байден: Оросын эсрэг хориг арга хэмжээ аваагүй бол Дэлхийн III дайн дэгдэх байсан

2022-02-27 11:58
03

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг сонгох нь зөв гэж үзэж байгаагаа бямба гаригт мэдэгджээ. Эс бол Дэлхийн III дайн дэгдэж болзошгүй байсан хэмээжээ.

Байден жүжигчин Брайн Тайлер Коэнтай хийсэн ярилцлагынхаа үеэр “Бидэнд Оростой биечлэн дайтаж Дэлхийн III дайныг эхлүүлэх эсвэл олон улсын хууль тогтоомжтой харшилж байгаа улс хийсэн зүйлийнхээ төлбөрийг эцэст нь төлөхийг баталгаажуулах” ийм сонголт байсан гэсэн байна.

Түүнчлэн Америкийн Ерөнхийлөгч Оросын эсрэг авах арга хэмжээний талаар “НАТО болон Европчуудын хооронд харилцан ойлголцол анхнаасаа бий болсон байсан. Учир нь В.Путины хийж чадах цорын ганц зүйл бол НАТО-г хуваах явдал байсан. Гэвч ийм зүйл болоогүй. Бид бүрэн санал нэгтэй байсан тухай дурджээ.