Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн дөрөв хоногт зам тээврийн ослын шинжтэй 974 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 22 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргүүлсэн осол олон бүртгэгдсэн байна.
Тодруулбал, нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 14 осол бүртгэгдэж, 16 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
- Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 3 хүн гэмтсэн байна.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүний амь хохирчээ.
Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 319 зөрчлийг албан хаагчид хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
Түүнээс гадна, энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас таван хүүхэд гэмтэж, нэг хүүхэд амиа алдсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иймд хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8, заалтыг баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцохыг анхааруулав.
Мөн явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөлөө.