ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах тушаалын дагуу Оросын арми Украины өмнөд, зүүн бүс рүү дайралт хийгээд байна.
Дэлхийн улс орнууд иргэдээ Украинаас татан авч, тухайн улсын иргэд ч мөн адил дүрвэж байна. НАТО зэрэг олон улсын эсвлүүд хуралдаж, дайны нөхцөл байдлыг намжаахаар хэлэлцэж байгаа ч тодорхой байр суурьнд хүрч чадаагүй байна.
Тухайн хоёр улсын хоорондох дайны хэмжээнд тулсан үйл явдал бусад хөрш орнууд болон дэлхийн энх тайван байдалд нөлөөлж болзошгүй байна. Манай улсын хувьд Орос улстай хил залгаа оршдог.
Мөн шатахууны хэрэглээний 97 хувийг ОХУ-аас авдаг. БНХАУ-аас 2 хувь, үлдсэнийг нь Солонгос улсаас авдага. Иймээс хойд хөрш улс маань дайны субъект болсонтой холбогдуулан манай улсын шатахууны импортод удаашрал үүсэж болзошгүй гэж таамагласан иргэд шатахуун түгээх газруудад дугаарлаж эхэлсэн тухай цахим хуудсанд тархаад байна.
Одоогоор шатахууны тээвэрлэлтэнд асуудал үүссэн гэх албаны мэдээлэл байхгүй. Хэвийн импортын ажиллагаа явагдаж байгаа тул иргэд та бүхнийг “Хиймэл хомсдол” үүсгэхгүй, тайван байхыг зөвлөе.
Албаны эх сурвалж Уул уурхай, эрчим хүчний яам шатахууны нөөцийн талаар өчигдөр (2022.02.24) доорх мэдээллийг өгсөн байна.