Украины Ерөнхийлөгч Зеленский «Путины эсрэг эвсэл» байгуулахыг уриалав

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский иргэддээ видеогоор хандах үг хэлжээ. Тэрбээр болж байгаа бүхнийг дэлгэрэнгүйгээр цаг тутамд мэдээлж, бодит, үнэн зөв мэдээлэл өгнө гэжээ. «Албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах нь чухал.
Өнөөдөр Орос Украин руу дайралтаа эхэллээ. Путин Украинтай, ардчилсан бүх ертөнцтэй дайнаа эхэллээ. Тэр манай улсыг устгах хүсэлтэй байна. Тэр манай улс, бидний барьж байгуулсан, түүнийхээ төлөө амьдарч байгаа бүхнийг устгахыг хүсэж байна » гэжээ.
Зеленский украинчуудаа түгшүүрт автахгүй байхыг уриалж, «Манай газар нутагт өдгөө байгаа украин бүрдээ хандаж байна. Сандралд оролгүйгээр Украины зэвсэгт хүчнээ дэмжихийн тулд бүхнийг хийнэ» хэмээжээ.
Түүнчлэн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Германы канцлер Олаф Шольц, Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой хэлэлцээ явуулснаа ярьсан байна. «Путиныг, Украин, дэлхийн эсрэг дайныг нэгэн зогсоохыг уриалъя. Путины эсрэг эвсэл байгуулъя.Яаралтай хориг тавьж, Украинд батлан хамгаалах болон санхүүгийн дэмжлэг олгоё. Агаарын орон зайгаа хаая. Дэлхий нийт Оросоос энх тайван шаардах ёстой” хэмээн Зеленский мэдэгджээ.
Эх сурвалж: Meduza