Монгол Улсын иргэн гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсныг зарласан Тагнуулын байгууллагын мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс олны анхаарлыг төвд ороод байна. Иргэн Ч.Мөнхбаярын гэрт нэгжлэг хийх явцад баримтууд болон их хэмжээний мөнгө гарч ирсэн тухай тус байгууллага мэдээлсэн. Мөн олон нийтийн сүлжээнд Ч.Мөнхбаярын дансанд гадаадаас 2 сая доллар орж ирсэн тухай мэдээлэл ч цацагдаж байна.
Ч.Мөнхбаярын тухайд гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдож байгааг хуулийнхан хэлсэн юм. Ч.Мөнхбаяр нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг иргэний хөдөлгөөнүүд дунд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг ТББ-ыг толгойлдог.
Тухайлбал түүний нэр “Дэлхийн монголчуудын хуралдай”, “Ариун байгаль их хориг” зэрэг ТББ байдаг. Эдгээр Төрийн бус байгууллагуудын нэг болох , “Дэлхийн монголчуудын хуралдай” байгууллагыг Ч.Мөнхбаяр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамтран эзэмшдэг болохыг нотлох баримт УБЕГ-ын нээлттэй мэдээллийн санд байршиж байгаа юм.
Мөн Ч.Мөнхбаяр нь жагсаал цуглаанд хамгийн их оролцдог иргэн Х.Оюунсүрэн, Б.Хандсүрэн нарын хамт “Ариун байгаль их хориг” ТББ-ыг эзэмшдэг байна.
Ч.Мөнхбаярыг тагнуулын хэргээр баривчлагдсаны дараа олон нийтийн хамгийн их анхаарал хандуулж байгаа хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болж байна.
АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний нэр Ч.Мөнхбаяртай нэг Төрийн бус байгууллагаар холбогдож байгаа ч тэр энэхүү ТББ-ынхаа талаар одоогоор ямар нэгэн тайлбар хэлээгүй байна. Олон нийтийн сүлжээнд идэвхитэй амьдардаг экс Ерөнхийлөгч чив чимээгүй байгаад иргэд гайхасхийж бас түүнээс хариу хүлээж эхэллээ.
3 comments
Бүх буруу үйл ажиллагааны үймээн самууны ард энэ Элбэгдорж гэдэг эргүү мал зохион байгуулж байгаа шүү. Үүнийг яаралтай,барьж залхаан цээрлүүлмээр байна
за за ЭнэМанан Мафи гаас илүү эх орноо зарж хулгайлаагүй Юу хулгайлж юу зарчихав Улс эх орноо баялагаа нууж хулгайлж зарж ард тзмнээ үгүйрүүлж ядууруулсан дотоодын бүлэг хулгайМафи тайгаа тэмцээчээ Хөгжлийн банкны луйвар илэрхээр нэг сенсааыыг нөгөө сенсаацаар дарах технологи яваад бна Ямар юмны тагнуул Монголыг хэн тоож юу мэдэх гэх юм Ямар улсын тагнуул гэж Урвагч гэдэг бол Эх орноо зарж хулгайлж идэж офшорт мөнгөө нббгчид бас мөн шүү
Манан Мафи гэх дотоодын дайснууд булхай гаа илрэнгүүт Худлаа шуугиан дэгдээж байна