Өнөөдөр 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраасан байна. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэсээс галын урьдчилсан дүгнэлт гарсан эсэхийг тодруулахад “Хэргийн газарт шинжээчдийн баг ажиллаж байна. Дүгнэлтийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Харин эх сурвалжийн мэдээлснээр “Ар Үр” онлайн шопын тэрбум орчим төгрөгийн бараа шатсан юм байна. Машинд байсан барааг шатах явцад талыг нь гаргаж амжжээ. Тус онлайн дэлгүүрийн захиалгын бараа каргогоор ирэх ёстой байсан бөгөөд дэлгүүрийн хувьд ажлаагүй удаж байгаа юм байна. Барааны тооцоо гаргах боломжгүй гэжээ.