Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөллүүд бөө, удган, улаачдыг хүлээн авч уулзжээ. Энэ талаар бөө мөргөлийн шашны бүлгэмийнхэн онцолж бичсэн байна.
Тухайлбал, “Өчигдөр МОНГОЛ БӨӨГИЙН түүхэнд томоор бичигдэх үйл явдал болсон нь ТӨРИЙН ТЭРГҮҮН /ерөнхийлөгч/ тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөлөл болох эрдэмтэн, доктор, судлаач, зайран, удган, улаач нарыг хүлээн авсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд залуу үеийн төлөөллүүдийн нэг болон оролцсондоо туйлын их баяртай байна.
Зохион байгуулсан болон идэвх чармайлт гаргасан бүх хүнд тэнгэр шүтлэгт хүмүүн бүхний өмнөөс талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Хэр хугацааг туулж ямар их саад бэрхшээлийг даван туулж төрдөө үнэлэгдэж төрийн тэргүүнтэйгээ уулзаж байгааг ахмадуудынхаа нулимс унаган хэлсэн үгнээс үнэ цэнийн мэдэрсэн. 13-р зуунаас хойш анх удаа төр нь тэнгэр шүтлэгээ соёрхож хүндэтгэсэн гэж ойлгосон доо. Цаашид бид бүхэн эв нэгдэлтэй байж олон үйлд хамтын хүчээр нэгдэж цаг үетэйгээ хөл нийлүүлэн хамтдаа өсөн дэвжих нь тэнгэрийн хүсэл гэж бодож байна.
Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хөх мөнх тэнгэр минь үрс биднээ өнө мөнхөд ивээн тэтгэж явах болтугай
Хурай Хурай Хурай
Хүндэтгэсэн: Аргалдай улаач” гэжээ.
3 comments
дээрээ ийм л төмсөг болсон толгойтонгууттай бид
Ууг нь инжинер судлаач эдийн засагч улс төр судлаач эрдэмтэн мэргэд эмч багш нартайгаа уулзаад цаашидын зам мөрөө тодорхойлсон бол…. За даа аль болох олон ажилгаатаа механик болхи үйлдвэр бариараа гэж байгаа хүнийг одоо юуч гэх билээ дээ?
tegeed yu gesiim bol ard olnoo sain munhruulaarail geegui bol yamaidaa eswel oor yum yrisiin boluu