2022-02-12 16:451min00

Иргэний нисэхийн орлого өнгөрсөн хоёр жилд 50-60 хувь буурчээ

7c7e4f55b4582f64c36457ddb546bed7

Иргэний нисэхийн салбар 2019 оны байдлаар Монгол Улс дээгүүр 133 мянган агаарын хөлгийг нисгэж, 320 орчим тэрбумын орлого олж, 156 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Харин 2020, 2021 онд энэ орлого 50-60 хувь буурснаас болж улсад төвлөрүүлдэг орлого мөн төдий хувиар буурчээ. 2021 оны хувьд хэмнэлтийн горимыг хэрэгжүүлсний үр дүнд 2021 онд Монгол Улсын төсөвт 122.8 тэрбумыг төвлөрүүлсэн байна. Харин 2022 онд мөн 150 тэрбумын төсвийн орлогыг бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.