Талибанчууд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссын газрын хэд хэдэн афган ажилтан болон гадаадын хоёр сэтгүүлчийг баасан гаригт суллажээ. Тэднийг Кабулд баривчилсан тухай мэдээ гарснаас хойш хэдэн цагийн дараа сулласан байна.
Женевт төвтэй НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисс “Кабул НҮБ-ын дүрвэгсдийн комиссын ажилтнууд болон сэтгүүлчдийг сулласан учраас сэтгэл амар байна” хэмээн товч мэдэгдэл гаргажээ.
Мөн Талибаны Соёл, мэдээллийн яамны дэд сайд Забихулла Мужахид тэднийг ямар ч бичиг баримтгүй байсан тул саатуулсан. Тэднийг хэн болохыг нь баталгаажуулсны дараа сулласан хэмээн жиргэжээ.