АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден барууны орнууд, Европын холбоо, НАТО-гийн удирдагчидтай хийсэн видео хурал дээр “Орос Украинд түрэмгийлэх өдрийг 2-р сарын 16” хэмээн нэрлэсэн ч Европчууд түүнтэй санал нийлэхгүй байна. Хурлын өнгө аяс мэдэгдэхүйц хурцадсан бөгөөд албаны хүмүүсийн нэг нь Европын холбоо “ийм шахалтаас татгалзаж ёстой” хэмээн мэдэгдсэн талаар Politico бичжээ.
Тус хэвлэл АНУ-ын олон тооны албан тушаалтнуудаас иш татан “Орос хоёрдугаар сарын 16-наас эхлэн Украинд довтолгоо эхлүүлэх болно. Үүний өмнө хэд хэдэн пуужингийн цохилт, кибер довтолгоонд өртөж болзошгүйг Вашингтон холбоотнууддаа анхааруулсан” тухай мэдээлжээ.
Мөн АНУ-ын Блүүмберг агентлаг албаны хүмүүсээс иш татан ОХУ хоёрдугаар сарын 16-нд Украин руу дайрч магадгүй гэсэн мэдээг цацлаа. Тус агентлагийн мэдээлснээр ОХУ Донбасст өдөөн хатгах явуулах эсвэл Киевийг эзлэхийг оролдож магадгүй гэнэ.
Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ хэдийд ч, тэр дундаа Олимпийн наадмын үеэр Украин руу довтлох боломжтой хэмээн мэдэгдэж байсан юм. Барууны орнууд Оросыг Украины нутаг дэвсгэрт “түрэмгийлэл” явуулна хэмээн удаа дараа буруутгаж байгаа ч Москва үүнийг няцааж, ОХУ хэн нэгэн рүү халдлага хийхгүй, гэхдээ тусгаар тогтнолоо хамгаална гэдгийг онцолж ирсэн юм.
Бээжинд Өвлийн олимп эхэлсэн хоёрдугаар сарын 5-нд Bloomberg ОХУ-ын Украинд “түрэмгийлэл” эхэлсэн тухай алдаатай мэдээ нийтэлснийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Энэ бол АНУ болон барууны орнуудын түрэмгийлэл явуулах аюулыг хөндсөн мэдээ” хэмээжээ.