2022-02-12 11:001min01

Тамхинаас гаргах эмчилгээнд 1000 хүнийг үнэ төлбөргүй хамруулна

c14d5a003103efa518c6b1ff6107f436f82f6783

АНУ-ын Лома линдагийн их сургууль, АШУҮИС, НЭМГ эндийн газар хамтран тамхинаас гаргах эмчилгээний төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төвийн Сэтгэц наркологийн кабинет, АШУҮИС-ийн НЭМС-ийн нийгэм, зан үйл эрүүл мэндийн төвийг түшиглэн хэрэгжих бөгөөд нийт 1000 хүнийг тамхинаас гаргах эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм.

Тамхинаас гаргах эмчилгээнд оролцсоноор нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, ЭМНА-ны мэргэжлийн зөвлөгөөг авч, 25-28 хоногийн курс эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдана.

Тамхинаас гаргах эмчилгээнд оролцохыг хүсвэл харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэц, наркологийн кабинетад хандах эсвэл доорх утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

  • Баянзүрх 99983860, 85114129
  • Баянгол 95955643, 96265556
  • Чингэлтэй дүүрэг 88390004, 94341413
  • Хан-уул 99751018, 88435868
  • Сонгино хайрхан 88800639, 88983568
  • Сүхбаатар 98119037, 99608414

1 сэтгэгдэлтэй

  • Жавхлан

    2022-02-12 12:44 at 12:44

    Хөдөө сумаас хамрагдаж болох уу сүхбаатар аймаг онгон сум жавхлан 89914118

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй