Археологичид Хятадаас 8000 жилийн настай 70 байшингийн туурь олжээ. Олдворыг дэлхийн хамгийн эртний суурингийн нэгд тооцож байгаа аж. Энэхүү суурин нь Хятадын хойд хэсэгт орших ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт орших “Улаантуг” хэмээх эртний дурсгалт газраас олджээ.
Бүс нутгийн соёлын дурсгалт газар, Археологийн хүрээлэнгийн археологичдын хэсэг 20 мянга орчим кв/метр талбайг судалгаа явуулж, Неолитын эринд (Шинэ чулуун зэвсгийн үе) хамаарах олон арван байгууламжийн үлдэгдлийг олж илрүүлсэн байна. Мөн уг газраас 40 гаруй үнсний нүх, нэг булш олдсон аж.
Одоогийн байдлаар судлаачид 80 орчим байшинг илрүүлээд байгаа бөгөөд тэдгээрийн 10-ыг нь 8000 орчим жилийн өмнө баригдсан хэмээн үзсэн байна. Байшингуудыг тодорхой стандарт, нэг схемийн дагуу барьсан нь анхаарал татсан бөгөөд байшин бүр зуухтай, стандарт гал тогоотой, өмнө нь хавтгай ёроолтой босоо савыг газарт булсан байжээ.
Босоо савыг үнсээр дүүргэсэн байсан бөгөөд ийм гал тогоо нь тухайн үедээ асар их ховор зүйлд тооцогддог байсан нь эдгээр олдворын шинжлэх ухааны үнэ цэнийг өргөж байгаа талаар археологчид ярьсан байна. Мөн эртний суурингаас чулуун багаж, ваар, ясны эдлэл болон бусад эд өлгийн зүйлс ч олджээ.
Эх сурвалж: Khustnews
1 comment
Хаана яаж бүртгүүлж байна