Оросын газрын тосгүйгээр дэлхийн эдийн засаг сүйрнэ гэсэн таамаглалыг шинжээч дэвшүүлжээ

2022-02-11 14:551min0
01

Техасын төмөр замын комиссар асан Райан Ситтон Оросын эрчим хүчний хангамжийг бүрэн зогсоох нь дэлхийн эдийн засгийг үхэлд хүргэхтэй ижил хэрэг болно хэмээн мэдэгджээ. Хэдийгээр бид одоо сэлэм эргүүлж байгаа ч Оросын эрчим хүчний эх үүсвэрүүд барууны зах зээлээс 100 хувь алга болох магадлал бараг тэг байгаа юм.

Хэрэв Оросын түлшийг зах зээлээс бүрмөсөн хасвал энэ нь дэлхийн эдийн засгийн бүрэн сүйрэлд хүргэнэ. Оросын эрчим хүчний хангамж тасалвал зах зээл дээр хомсдол үүсч, нэг баррель нефтийн үнэ 200-300 ам.доллар хүртэл өснө гэдгийг АНУ-ын шинжээч Райан Ситтон хүлээн зөвшөөрчээ.

Дэлхийн зах зээлд Оросын эзэмшиж буй хувийг Малайз, Канад, Венесуэлийн нефтээр солих боломжтой гэдгийг тэрбээр дурдаад, үүнд дор хаяж гурван жил шаардлагатай гэсэн байна. Орос улс эрчим хүчний нөөцийг нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байгаа гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа бөгөөд үүнийг Европын комисс хүлээн зөвшөөрч байгаа юм.

Сүүлийн саруудад барууны орнууд Оросыг Украинд “түрэмгийлэл” бэлтгэж байна гэж тууштай буруутгаж, Москваг “урьд өмнө байгаагүй” хориг арга хэмжээ авна гэлцэж байгаа юм. Кремль эдгээр мэдэгдлийг няцааж, НАТО-гийн хүчийг ОХУ-ын хил рүү татах шалтаг болж байна хэмээн үзсээр байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй