2019 оны нэгдүгээр сарын 30-нд Засгийн газрын хуралдаанаар “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж батласан. Уг тогтоолоор жил бүрийн арвандүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон.
Харин хууль зөрчиж хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулах явдал хэд хэд гарч, зарим нь шалгагдаж байгаа. Тэгвэл “Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо”-ны тэргүүн Л.Цандэлэг Шинийн 8-ны уралдаанд амжилттай уралдсан талаараа өөрийн твиттер хаягнаасаа жиргэжээ. Хуулийг хэн үл тоож, хэн хуулиас дээгүүр “жаалдаг” нь эндээс харагдаж байгаа байх. Л.Цандэлэгт ямар хариуцлага хүлээлгэх бол?
Шинийн 8 уралдаанд Хээр Азарга сайхан өнгөлж тэргүүлж уралдлаа аз хийморь юм даа … pic.twitter.com/szmb5mLhg3
— Л. ЦАНДЭЛЭГ (@Tsandeleg_L) February 10, 2022
2 comments
Морьны уралдаанаас өөр юм хориглож боож хааж чаддаг юм уу та нар-
Гадны гар хөл болсон хулгайчууд монгол ёс заншилыг үгүй хийх гээд улайрч байна уу
Er n mongtoi bootsootoi uraldaad l bgaa yum bishuu mongotoi bna shuu