АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр албан бичгээр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл ирүүлсэн. Улмаар АТГ-аас хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлдэгчийн 52 зээл нь,
- Хөгжлийн банкны тухай хууль, зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэгт нийцүүлж олгосон эсэх
- ААН-ээс хахууль авсан эсэх
- төрд хохирол учруулсан эсэх
- зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчид давуу байдал олгосон эсэх зэргийг шалгахаар мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнинд учирсан хохирлыг арилгуулахаар дараах арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд,
- Зээлийн зарцуулалтыг шалгаж, зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд зээлийг эргэн төлүүлж, гэрээг цуцлуулах
- Зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, данс захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох
- Зээлдэгч компанийн эцсийн өмчлөгчийг тогтоох, эздийн нуугдмал хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрийн зөрчигдсөн эрхийг сэргээхээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийт 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. Зөвхөн зээлдэгч ААН бус зээл олгох шийдвэр гаргасан албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.
Иргэдэд анхааруулахад, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэрийг нь болон банкны барьцаанд бий эсэхийг нь болон хуулийн байгууллагын хязгаарлалт тогтоосон эсэхийг нягтлах хэрэгтэй. Жишээ дурдахад, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Гантиг Вилла” хотхоны есөн блок нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Мөн хуулийн байгуулалтын хязгаарлалт тогтоосон.
Одоогоор захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан хөрөнгө,
- Үл хөдлөх хөрөнгө 186
- Тээврийн хэрэгсэл 124
- Үйлдвэрийн барилга 1
- Лиценз 1
- Данс 13
Зээлээ эргэн төлөөгүй 52 иргэн, аж ахуй нэгжийг албан ёсны вэб хуудаст байршуулна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
1 comment
hurdan shalagaad tuluhiini tuluuleed tuluhgui bgagni hurungiini huraagaahurdan shiidwel tasrna shuuh deer ochoodol zawaarch ugnuduu