Ардчилсан намын дэд дарга Ч.Отгочулуу цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Үүнд,

  • Тэтгэвэр нэмэгдсэн асуудал дээр нэг зүйлийг хэлье. Өнгөрсөн онд инфляц 15 хувьд хүрсэн. Гэтэл тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлж байгаа нь өнгөрсөн онд оногдох худалдан авах чадварыг нөхөх хэмжээнд л өсгөж байгаа гэсэн үг юм. Тэтгэврийг хангалттай хэмжээнд нэмэх боломж байсан.
  • Хөгжлийн банкны асуудал. Тухайн банкны үйл ажиллагаа уг нь эдийн засгийг тэлэхэд зориулагдах байсан ч эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон болж хувирлаа.

Хөгжлийн банкны асуудлаар хийрхэл үүсгээд байлгүй хууль, шүүхийнхний ажлыг нь хийлгэмээр байна. Зээлдэгч нар бүгд муу хүмүүс биш. Ажлын байр бий болгоод бизнесийг тэлж байгаа хүмүүс зөндөө бий. Долларын ханшийн уналтаас болж анх авсан зээлээ хэд дахин илүү төлөөд алдагдлаа чимээгүй үүрч яваа зээлдэгч нар ч бий. Долларын ханшийг унагахгүй байх нь зээлдэгч нарын биш төрийн үүрэг. Энэ ханш сулрахын цаана урт хугацаагаар бүтээн байгуулалт хийж буй компаниуд асар их алдагдал хүлээж байгаа гэдгийг хэлмээр байна. Мэдээж хэрэг хулгайч нарыг өмөөрөхгүй. Гэхдээ шударгаар хөдөлмөрлөж буй бизнес эрхлэгчдийг харлуулж болохгүй. Хөгжлийн банкны асуудал бол эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон. Бохир хэрүүлдээ АН-ыг оролцуулах гэсэн оролдлогоо зогсоох шаардлагыг бид хүргүүлнэ.

  • Цар тахлын хуулийг хулгайгаар сунгасан. Бүх улс орнууд аажмаар хэвийн байдалдаа орсон. Гэтэл яагаад Монгол Улс энэ онцгой зохицуулалтыг хадгалж үлдэв? Уг хуулийн цаана Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагч нар УИХ-ын хяналтгүйгээр зохицуулалт хийж болох боломж бий. Хуулийг анх ганцхан удаа сунгаж болохоор түр хугацаагаар баталсан. Үүнээс хойш хэдэн удаа сунгав. Сүүлдээ бүтэн жилээр сунгагдаж байна. Хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Засгийн газар сар бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой ч хуулийг биелүүлэхгүй байгаа юм. Цар тахлаар далимдуулж асар их алдагдалтай төсөв баталдаг. Эрх баригчид өөрсдөө алдаагаа зас. Ард түмэнд битгий зовлон нэм” гэв.

АН-ын дэд дарга Д.Ганбаяр “2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх дээр Э.Бат-Үүлтэй холбоотой шүүх хурал болж, дөрвөн жилийн хорих ял оноосон.

Эрүүгийн хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1.13-т шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө гэж заасан. Э.Бат-Үүлийг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр хорьсон гэж үзэж байна. Шүүхийн тогтолцоо ийм байна” гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн