Монгол Улсын тусгаар тогтнолын илэрхийллийн нэг нь Улаанбаатар хот улсын нийслэл болсон онцгой үйл явдал гэдгийг олон нийтэд сурталчлан таниулж , нийслэлийн иргэдийн үнэт зүйл , бахархлыг бэхжүүлэх зорилготой дээрх арга хэмжээний хүрээнд “Нийслэлийн Засаг даргын тамгын газар”, “Нийслэлийн архивын газар”, Улаанбаатар хотын музейгээс эрхлэн бүтээсэн “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өдрийн морин цагт боллоо. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг дараах гэрэл зургаас хүлээн авна уу.