Өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 27, хоёрдугаар тунд 89, гуравдугаар тунд 394, дөрөвдүгээр тунд 407, нийт 917 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 52.5 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Харин нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3031 жирэмсэн эх, 12-15 насны 68581, 16-17 насны 27046 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.