“Бээжин-2022” өвлийн XXIV Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцогч ОУХМ А.Энхтуул өнөөдөр орон нутгийн цагаар 16:00-16:40 цагт эмэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаанд хүч сорино.
Тэрбээр өдгөө 26 настай Булган аймгийн Тэшиг сумынх. 2015-2016 онуудад Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медаль, 2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны Универсиад наадамд оролцсон, Финланд улсын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн, улсын 4 удаагийн аварга юм байна.