Германы DW агентлаг Москва дахь товчооныхоо ажлыг зогсоож байгаагаа баасан гаригт зарлав. Дойче Велле агентлагийн Москва дахь төлөөлөгчийн газар ОХУ-ын Гадаад харилцааны яамны шийдвэрийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй хэд хоносон юм.
ОХУ-ын Гадаад харилцааны яам Герман улс Оросын RT DE сувгийн ажилд хязгаарлалт тавьсаны хариуд Москва Deutsche Welle-ийн нэвтрүүлгийг Орост зогсоох талаар мэдэгдэж байсан билээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам гадаадын төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг телевиз, радиогийн үйл ажиллагаа эрхэлдэг компанийг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөх журмыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байв.
Мөн Оросын хэвлэл мэдээллийн операторт үзүүлсэн шахалтанд оролцсон ХБНГУ-ын төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийн жагсаалтыг гаргаж, ОХУ-д нэвтрэхийг хориглоно хэмээж байсан юм.