2022-02-03 15:451min00

Зөвлөгөө: Хоолны хордлогоос сэрэмжил

02

Аливаа баяр ёслолын үед хоол, ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнээс хордох хүмүүсийн тоо нэмэгддэг байна. Тиймээс

  • Бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдрийг шалгах
  •  Бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл, худалдан борлуулж буй хүний хувийн ариун цэврийг харах
  • Түргэн гэмтдэг хүнсийг хөргүүргүй нөхцөлд борлуулж байвал худалдан авахгүй байх
  • Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, шошго зэргийг сайтар шалгах
  • Хоол идэхээсээ өмнө гараа угааж хэвших
  • Жимс ногоог угааж хэрэглэх

Хоол, хүнсээс хордлого авсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрдэг байна.

  • Бөөлжих
  • Гүйлгэх
  • Халуурах
  • Бие сулрах
  • Чичрүүдэс хүрэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг учраас шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудад хандаж, эмчилгээ үйлчилгээ аваарай.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй