Сар шинийн өдрүүдээр нийслэлээс орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлжээ. Иргэд ихэвчлэн гэр бүлээрээ хөдөө орон нутаг руу зорьж байна.
Иймд хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд анхаарах шаардлагатай бөгөөд тээврийн хэрэгслийнхээ хурдыг зам орчиндоо тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, зорьсон газар руугаа тайван явахыг зөвлөлөө. Түүнчлэн өнөөдөр цагдаагийн алба хаагчид замын голд нохойтой үүрэг гүйцэтгэж байна.