Их, дээд сургуулиуд цахим болон танхим хосолсон хэлбэрээр орно

2022-02-03 10:011min0
2ce1197d6c0ce0c1f371c0c5516b29d7

Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн хоёрдугаар улирлын хичээл сонголт нэгдүгээр сарын 26-наас эхэлсэн. Засгийн газраас халдварын тархалт их байгаа учир хичээлийг танхим болон цахим хосолсон хэлбэрээр орох шийдвэр гаргасаны дагуу ирэх Даваа гаригаас зарим их сургуулийн хичээл цахимаар орж эхлэх юм.

Их, дээд сургуулиудын хувьд танхимаар хичээллэх төлөвлөгөөтэй бэлтгэл ажлыг хангаж байгаа учраас багш, оюутнууд заавал вакцины бүрэн болон нэмэлт тун хийлгэсэн байх ёстойг анхааруулжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй