Нийслэлд үүлшинэ. Шөнөдөө цас хялмаална. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.
2022 оны хоёрдугаар сарын 1-ний 20.00 цагаас хоёрдугаар сарын 2-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 38-43 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 30-35 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 27-32 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 20-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
2022 оны хоёрдугаар сарын 3-наас 7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 3-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар, 4-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 5, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар цас орж, явган шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР