Эрээн хотод гацаад байсан ачаатай чингэлгүүдийг энэ долоо хоногт татан авч дуусах талаар албаны хүн өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр 11-нээс чингэлэгт тээвэр эхэлснээс хойш хугацаанд нийт 674 тээврийн хэрэгслээр 888 чингэлэг бүхий 14,736 тонн ачааг татан авсан байна.
Анх мэдээлж байснаар Эрээн хотод ачаатай 900 гаруй чингэлэг гацаад байсан бол эдгээрийг энэ долоо хоногт бүрэн авч дуусах боломжтой болсон байна. Одоогоор татан авсан ачаа нь 90 орчим аж ахуйн нэгжийнх бөгөөд тэдгээрийг эздэд нь хүргэхээр задгай тэвштэй 136 машин, чингэлэгт тээврийн 495 машин зөөж, Замын-Үүдээс гарч, дотоодын тээвэрт явжээ.
Мөн өчигдрөөс суларсан чингэлгүүдийг буцаах ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. Түүнчлэн нурмаг ачаа буюу нүүрс, төмрийн хүдрийг гаргах талаар судалж байгаа аж.