Нийслэлд ашиглалтын хугацаа дууссан 134 цахилгаан шат байдаг

2022-01-27 16:281min0
vQWaScny-2016_lift_base

Нийслэлийн хэмжээнд аж ахуй нэгж, орон сууцны зориулалтын 7000 гаруй цахилгаан шат байдгаас ашиглалтын хугацаа дууссан 134 цахилгаан шат бий хэмээн “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ мэдээллээ.

Харин НЗДТГ болон Беларусь улсын хамтын ажиллагааны хүрээнд дээрх цахилгаан шатуудыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэжээ.

Аливаа орон сууцны цахилгаан шатны эвдрэл гэмтлийг Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцахаар хуульд заасан байдаг аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй