2022-01-27 11:321min00

Хойд Солонгос Японы тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харважээ

02

Пхеньян өөр нэг үл мэдэгдэх пуужин харвасан тухай Ёонхап агентлаг Өмнөд Солонгосын армиас иш татан мэдээллээ. Тэдний мэдээлснээр Хойд Солонгос Японы тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харвасан байна. Энэ нь Хойд Солонгосоос энэ он гарснаас хойш харваж буй зургаа дахь пуужин юм. Өмнөд Солонгосын арми Пхеньяныг өнөөдөр далавчит пуужин харвасан байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.