Сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлчийн амь насанд заналхийлж, сүрдүүлсэн асуудлаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг, У.Оргилмаа, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар өнөөдөр /2022.01.26/ мэдээлэл хийлээ. Ё.Отгонбаярын эхнэрийн хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн зээл авсан баримтыг сэтгүүлч Н.Өнөрцэцэг дэлгэсний дараа сэтгүүлч У.Оргилмаа твиттер дэх мэдээллийг ритвийт хийж, “Нүүдэлчин” групп нь “Мон дулаан” компанитай холбоотой гэж мэдээлсэн. Үүний дараа сайд Ё.Отгонбаяр твиттерийн чатаар сэтгүүлчийн амь насанд заналхийлж, сүрдүүлсэн. Эл асуудлын хүрээнд сэтгүүлчид төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын зөвлөхийн алба хашиж байгаа хүн ийм үйлдэл хийж, сэтгүүлчдийн нэр төрд халдах нь байж боломгүй үйлдэл учраас Ё.Отгонбаярт ёс зүйн хариуцлага тооцож, одоо хашиж байгаа албан тушаалуудаас нь огцруулахыг хүсэж буйгаа илэрхийллээ.
2 comments
Отгонбаяр гэж ийм ёс зүйгүй гудамжны архичинаас доор амьтан албан тушаалаар яадаг байнаа. Олон нийтэд ийм хандаж бөйгаа юм чинь гэр бүлдээ хүчирхийлэгч байж таарна
Хэрэгтэй хүнд очих боломжийг устгасан зээлүүдийн хохирлыг давхар төлүүлж аваад цалин, тэтгэвэрээ нэм