Нийслэлийн Боловсролын газар болон Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэл зүйн танхимыг тохижуулах, багш мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Hope Letter” грант төслийн хүрээнд Амгалан цогцолбор, 146, 53, 119 дүгээр сургуулиудад мэдээлэл зүйн иж бүрэн кабинетыг байгуулсан. Энэ удаад нийслэлийн ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн мэдээлэл зүйн танхимыг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өглөө.
Үйл ажиллагааны нээлтэд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён болон сургуулийн удирдлага, хамт олон оролцлоо. Мэдээлэл зүйн иж бүрэн танхимтай болсноор суралцагчид мэдээлэл зүйн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тохилог анги танхимаар хангагдаж, мэдээллийн технологийн мэдлэг, чадвар нэмэгдэхийн зэрэгцээ багш нарын заах арга зүй болон IT мэдлэг дээшлэх ач холбогдолтой юм.