Хийн хоолойн ТЭЗҮ батлах үйл ажиллагаа маргааш болно

2022-01-24 14:031min0
1522065507_0_254_4928_3026_1920x0_80_0_0_81bd0f89ea44c8796ca7eb5c88f3e501

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулж, ОХУ-аас БНХАУ-ыг холбон байгуулах хийн хоолойн төслийн ТЭЗҮ өнгөрсөн сард бэлэн болсон. Тэгвэл төслийн гүйцэтгэгч “Газпром” компани Монголын талтай ТЭЗҮ батлан гарын үсэг зурах үйл ажиллагаа маргааш болно.

 “Шангри-Ла” зочид буудалд болох ТЭЗҮ-ийг эцэслэн батлах протоколд гарын үсэг зурах ёслолыг сурвалжлахаар ОХУ-ын томоохон хэвлэлийн агентлаг хүрэлцэн ирээд байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайд 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ Монголын нутгаар дамжуулан хийн хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн Ноднин наймдугаар сард эрмэлзлийн санамж бичигт талууд гарын үсэг зурснаар тусгай зориулалтын компанийг байгуулж ТЭЗҮ боловсруулах ажил эхэлж байжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй