2021 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголт нэгдүгээр сарын 20-ны дотор иргэдийн дансанд орно

2022-01-24 13:57
НӨАТ

Нэмэгдсэн Өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог.

Хуулийн дагуу 2021 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголт нэгдүгээр сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжих журамтай. Татварын ерөнхий газраас “Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард багтаан олгохоор ажиллаж байна” гэж мэдээллээ.