2022-01-22 21:071min00

“Мөнгөн мод” наадмыг нэг сараар хойшлуулжээ

new_c6f31d604bfb30475e9c5ae8806ff80b1460b17b

Шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Мөнгөн мод” наадам энэ жил 13 дахь удаагаа болох гэж байна. Соёлын яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд нийт 24 төрөлд шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийн материалыг 2022 оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр хүлээн авчээ. Энэ жилийн “Мөнгөн мод” наадмын 24 төрөлд 300 гаруй бүтээл, уран бүтээлч өрсөлдөхөөр бүртгүүллээ.

Соёлын яамнаас шилдэг уран бүтээл, уран бүтээлчид “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр ДБЭТ-т зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлын нөхцөл байдлын улмаас нэг сарын хугацаагаар хойшлуулжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй