Эрээн-Замын-Үүд авто замын боомтоор чингэлэгт тээвэр болон төмөр замаар нийт 9.3 мянган тонн ачаа бараа татан авсан бөгөөд энэ нь давхардсан тоогоор 504 нэр төрлийнх аж. Тухайлбал, хүнс барилга, тавилга, гэр ахуй, хувцас хэрэглэл гээд бүх төрлийн бараа байгаа аж.
Түүнчлэн он гарсаар 348.8 сая ам.долларын бараа импортоор орж ирсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 40.6 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Тодруулбал,
- Хүнсний бүтээгдэхүүн 66.8 сая ам.доллар
- Нефтийн бүтээгдэхүүн 75.6 сая ам.доллар
- Автомашин, тээврийн хэрэгсэл 107.4 сая ам.доллар
- Бусад төрлийн бараа 99 сая ам.доллар болж байна
Оны эхний байдлаар суудлын 4,452 , ачааны 1,241 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. Уг үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, суудлын автомашин 442-оор их орж ирсэн бол ачааны автомашины тоо 248-аар буурсан байна.