2022-01-18 10:211min00

ОБЕГ: Нийслэлд хоёр байшин галд шатжээ

download (1)

Өчигдөр /2022.01.18/ нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр байшин шатсан байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 10:04 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан А-ын 15х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраажээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Бага Нарангийн 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 14:27 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан А-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 35 минут ажиллан унтраажээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй