Туул голын орчимд хог хаягдал түр хадгалах сав байршуулжээ
2017-07-17 16:551min

Туул голын эрэг дагуу ил задгай хог хаягдлыг багасгах зорилгоор хог хаягдал түр хадгалах 16 ширхэг сав найман байршилд суурилуулжээ. Энэ ажлыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Солонгос улсын KOICA Олон Улсын байгууллага хамтран сайн дураар зохион байгуулсан аж.
Хариг дээрх савнуудын арчлалт хамгаалалт болон хог тээврийн асуудлыг дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-4 хариуцан ажиллах юм байна.