МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Онон, Д.Жавзандорж нарыг томиллоо

2022-01-14 14:011min1
-14012022-1642125891-1860671342-onon

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж  “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлийн гишүүд болох Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Н.Онон, Д.Жавзандорж нар нэр дэвшээд байгаа юм.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явууллаа. Үүгээр Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарыг чөлөөлж, Н.Онон, Д.Жавзандорж нарыг томилох тогтоолын төслийг баталлаа.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

1 сэтгэгдэлтэй

  • Иргэн

    2022-01-15 11:54 at 11:54

    ШАШИН ТӨР НЭГДЭЖ ШАРЫН ШАШИНТ ТӨРТЭЙ МОНГОЛ УЛС МӨХӨХ БОЛНО

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй