Өнөөдөр болж буй Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд зодоглохоор очсон Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, даян аварга Н.Батсуурийг МҮБХ-ноос барилдуулсангүй.
Учир нь МҮБХ-ноос тус барилдаанд барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийг зарлахад түүний нэр байгаагүй. Үүний дараа Н.Батсуурь барилдана гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн ч өнөөдөр МҮБХ түүнийг барилдуулаагүй байна.