АНУ-ын сенатор Жон Маккейн Аризона мужийн нэгэн эмнэлэгт мэс засалд оржээ. Эмч нар түүний зүүн нүдэнд цус хурсан байсныг хөнгөн мэс заслаар амжилттай авсан байна. Сенатор тус мужид долоо хоног орчим эмчилгээ хийлгэснийхээ дараа ажилдаа орох гэнэ.
Энэ долоо хоногт төлөвлөгдөөд байсан Ерөнхийлөгч асан Барак Обамагийн эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хуулийг зогсоох санал хураалтыг Жон Маккейн биеийн байдлыг харгалзан үзэж түр хойшлуулсан байна.