Цөмийн энергийн комиссыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан даргална

2022-01-12 17:281min0
Л.Энх-Амгалан-580x365

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталжээ.

Энэ дагуу цаашид тус комиссыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан даргалахаар болсон байна.

Үүнээс өмнө Цөмийн энергийн комиссыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даргалж, БШУ-ын сайд Л.Энх-Амгалан орлогч даргаар нь ажиллаж байв.

Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цөмийн энергийн комиссын дүрэмд заасны дагуу Ажлын алба нь

  • Цөмийн технологийн бодлогын газар
  • Цөмийн аюулгүй байдлын бодлогын газар
  • Тамгын газар
  • Гадаад хамтын ажиллагааны хэлтэс гэсэн бүтэцтэйгээр ажиллаж иржээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй