Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг даалгав

2022-01-12 18:411min7
yi6sRNVIKvCMSnIpvd22-small

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгалаа.

Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11,5 мянган хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмийг халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцож олгодог. Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг салбарын яам судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Мөн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын талаар хэлэлцэж, хуулийн хүрээнд өөрчлөх боломж байгааг эсэхийг судалж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

7 сэтгэгдэлтэй

  • Mygmarchimeg

    2022-01-15 10:33 at 10:33

    Ugaasa ta nar zawaarsan ym hiih yma hvvhdiin mongo zvgeer l ogdog baisnaaral ogooch yah gj iim hvn bolgond chiregdel uchiruulah ym hiiged bdgin halamjiin mongo nemgdvvleh hergtei naad heden togrog chine haanaach hvrdgvi shdeneeh ih ym ogood bga ym shg ta nariin halaasnas garad bga bish de ymar hvvhdiin mongo bitgi orldood baigaach ta nar hvvheded ogoh yma asuudal chiregdel bolgohgvi zvgeerl og

    Хариулах

    • Ganaa

      2022-01-16 10:12 at 10:12

      Manaih halamjaas tejeegchee aldsan mongo awdag yumaa ternii nemegdsen 100g butsaaj olgoh yum uu uulan aygvi ih nemertei bsan yumaa

      Хариулах

  • Зочин

    2022-01-16 11:04 at 11:04

    Жилдээ ганц өгдөг Одонгийн мөнгөө нэммээр юмаа.

    Хариулах

  • Санал

    2022-01-16 12:12 at 12:12

    тэтгэвэр нь яасан бэ. Халамжийн тэтгэврийг ахмад настаны тэтгэвэр гэж бүү ойлгоороо. Ахмадын нийт тэтгэврийг нэмэгдүүлж хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж байна. Цалин нууцаар нэмээд тэтгэвэр тогтоох итгэлцүүрийг өөрчлөхгүй байгаагаас тэтгэврийн асар их зөрүү гарч ахмадууд хохирч улсад ажилласан , ндш төлсөн үнэлэмж буурч байна.улсад 20 хүрэхгүй жил ажилласан зарим хүмүүс доод тэтгэвэр нэм гэж их хошгардаг болж. Улсад 20 хүрэхгүй жил ажиллах 40-өөс дээш жил ажиллаад тэтгэвэрт гарах чинь ялгаатай шүү.

    Хариулах

  • Зочин

    2022-01-16 13:51 at 13:51

    188000 iig nemeeche arai bishee

    Хариулах

  • Handsuren

    2022-01-16 14:11 at 14:11

    Halamjig mongig nemeechee ymni vne ni osood bhd ene 188000 chini yu ch blohgvi bna

    Хариулах

  • Мөнгөнтууль

    2022-01-16 16:13 at 16:13

    Халамжийн 188000 ийг нэмж өгөөчээ

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй