Америкийн агаарын тээврийн American Airlines компани нэг нисгэгчээ шалгахаар болжээ. Учир нь энэ нисгэгч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены эсрэг чиглэсэн “Урагшаа, Брэндон” хэмээх уриаг наасан асуудлаас болоод шалгагдахаар болсон аж.
Twitter-ийн нэг хэрэглэгч “Урагшаа, Брэндон” хэмээх наалтыг агаарын тээврийн компанийн нисгэгч тээшиндээ наасан байгааг харж, зургийг нь авч жиргэжээ. Энэ тухай мөн агаарын тээврийн компанид нь бичсэн байна. Энэ уриаг Байденыг эсэргүүцэгчид ихэвчлэн ашигладаг. Үзэгчид цаана нь Байденыг харааж зүхэж байсан ч телевизийн сурвалжлагч тэднийг “Урагшаа, Брэндон” гэж хашхирч байна гэж боджээ. Энэ алдаа нийгмийн сүлжээгээр давтагдаж, одоо Байден болон Ардчилсан намынхны эсрэг жагсаал, жагсаалын үеэр “Урагшаа, Брэндон” гэсэн уриа, зурагт хуудас гардаг болжээ.
“Бид энэ асуудлыг маш нухацтайгаар авч үзэж буй бөгөөд үүнийг багийн удирдлагадаа хүргэсэн. Энэ асуудлаар дотоод шалгалт явуулна гэдгээ дуулгаж байна” хэмээжээ.
Арваннэгдүгээр сард Америкийн агаарын тээврийн Southwest Airlines компани ч мөн зорчигчид руугаа “Урагшаа, Брэндон” гэж хэлсэн нисгэгчийг шалгаж байсан аж.