2022-01-11 09:301min00

Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-наас эхлэн гарна

images

Сар шинийн баярт зориулсан Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-наас эхлэн гарах юм байна.

Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн 19 сумын малчид, цагаан идээ үйлдвэрлэгчид оролцож, сүү, аарц, ааруул, өрөм, шар тос гэх мэт олон төрлийн цагаан идээ худалдаалах юм. Үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд гарах бөгөөд энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй